Д.Даваахүү Тод манлайн зул хонгорын төлүүд одтой байна

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Д.Даваахүү Тод манлайн зул хонгорын төлүүд одтой байна

Өнөөдөр “Ажнай” галын хоёр ч хязаалан айргийн тавд хурдаллаа. Аман хүзүүнд Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүүгийн Д.Баянбатын хонгор хязаалан, айргийн гурваар МУ-ын Алдарт уяач Д.Дагвадоржийн унгалдай зээрд хязаалан орсон юм. Энэ хоёр хязаалан нь Тод манлай Д.Даваахүүгийн зул хонгор азарганы төлүүд ажээ.

Ж.Бүдбазар: Энэ жилийн наадам хамгийн гоё нь болж байна

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу.  Хэдэн жил морь унаж байна вэ?

-Намайг Жигжидийн Бүдбазар гэдэг. Төв аймгийн Лүн сумын уугуул. Энэ жил 10 настай. Таван настайгаасаа эхлэн хурдны морь унаж байна.

-Улсын баяр наадамд хэдэн удаа уралдаж байсан бэ?

-Улсад гурван удаа уралдсан. Ноднин хязаалан зургаагаар, уржнан саарал их насны морь унасан маань 60 гаргаад ирсэн. Өмнө нь улсын наадмаас айраг түрүү авч байсангүй. Энэ удаад МУАУ Д.Дагвадорж ахынхаа унгалдай зээрд хязааланг унаж айргийн гурваар оруулсандаа баяртай байна. Нэг л итгэмгүй мэт санагдаж байна шүү.


-Үүнээс өмнө бүсийн наадмуудад ямар ямар амжилт гаргаж байв?

-Говь Шанхын наадамд зургаалж, Хэрлэнгийн хул хязаалан маань түрүүлж байлаа. Мөн Өвөрхангай аймгийн баруун бүсэд хул хязаалан маань айргийн гурваар давхисан амжилтыг энд дурдах байна. Энд өнөөдрийн маань амжилт бас бичигдэнэ гэхээр баяртай байна.

-Энэ жилийн наадмын онцлог нь юу байна. Өөр ямар насны морь унах бэ?

-Энэ жилийн наадам хамгийн гоё нь байна. Яагаад гэвэл хурдны морь унахын хамгийн гоё нь түрүүлж айрагдах байдаг болохоор. Маргааш азарга, их нас, нөгөөдөр соёолон унана.

А.Энхжил

Эх сурвалж: WWW.TODMAGNAI.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж