Britney Spears-ын шинэ цомог худалдаанд гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Britney Spears-ын шинэ цомог худалдаанд гарчээ

Хөгжмийн ертөнцийн хамгийн дайчин бүсгүйчүүдийн нэг Britney Spears долоо дахь цомгоо худалдаанд гаргажээ. Энэхүү цомогт 2009 оноос 2011 оны хооронд дуунууд нь багтаж байгаа ба уг цомгоороо хөгжмийн ертөнцдөө эргэн ирснээ зарлаж байгаа юм. Хэдийгээр түүнийг удаан санасан фэнүүд нь баярлан угтаж байгаа ч Lady Gaga-г давж, хуучин баяр сууриа эзэлж чадна гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэж байгаа юм.

“Femme Fatale” нэртэй энэхүү цомогт продюссэр Max болон Dr. Luke нар хамтран ажилласан ба цомогт багтсан дуунуудаас хамгийн анх "Hold It Against Me" синглээ нэгдүгээр сарын эхээр цацсан нь billboard-д тэрүүлж эхлээд байсан юм.

Харин дуучин бүсгүй хоёр дахь сингл "Till the World Ends"-ийг энэ сарын 4-нөөс эхлэн олны хүртээл болгож эхэлжээ.
Мөн “Hold it against me” дуу гарсан даруйдаа
Биллбоардын жагсаалтыг тэргүүлж, дөрөв дэх долоо хоногтоо шилдэг арвын
тоонд багтсан. Гэвч дуучин маань уг дууныхаа үгийг 70-аад оны хитээс
хулгайлсан гэх дуулиан дэгдэв.

“Белламийн ах дүүс” хамтлагийн 1979 оны
хит дуу болох “If I Said You Had A Beautiful Body”-гийн үгнээс хулгайл
сан гэж тус хамтлагийн ги шүүн Дэвид Беллами мэдэгдэж, олон сая доллар
нэхэмжилж байгаа тухайгаа “Daily star” сониныхонд ярьжээ. “Бид Бритниг
гомдоох гээгүй. Тэр бол авьяаслаг дуучин. Гэхдээ бидний дууны үгийг
хулгайлснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж Дэвид Беллами хэлсэн байна.
“Тэд үнэхээр ийм бодолтой байгаа бол бид хуулийн дагуу асуудлыг шийдэхэд
бэлэн” гэж дуучны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгдлээ

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж