Рожериогийн 100 дахь гоол

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Рожериогийн 100 дахь гоол

Хөлбөмбөгч хүн 100 гоол оруулахад ядах зүйл юу байхав дээ гэж та бодож байна уу. Тэгвэл хаалгач хүн 100 гоол оруулсан бол яах вэ? Бразилийн хөлбөмбөгийн дээд лиг Сери А-гийн улирлын тоглолтын “Сау Паулу” болон “Коринтианс” багийн тулааны үеэр энэхүү амжилтыг хаалгач Рожерио Сени тогтоожээ. 38 настай Бразил хаалгач чөлөөт цохилтоос гоол оруулснаар баг нь 2:1-ийн харьцаатай ялалт байгуулсан байна. Паулистагийн дербид ийнхүү багтаа ялалт авчирсан Рожерио Сени 100 гоол оруулсан дэлхийн анхны хаалгач болж, түүхэнд нэрээ мөнхөллөө. 1990 оноос “Сау Паулу” клубт хүчин зүтгэж буй Сени 950 гаруй тоглолтод оролцож байж, энэ амжилтын эзэн болсон байна. FIFA түүний 98 гоолыг албан ёсооор тооцоод байгаа ч Сени Оросын “Уралан Елиста” клубтэй хийсэн албан ёсны бус нөхөрсөг тоглолтод хоёр гоол оруулж байсан аж. Ямар ч байсан хаалгачдын түүхэн дэх мэргэн бууч нь болсон Сени кареерынхаа туршид хаалттай цохилтоос 56 гоол оруулж, үлдсэн гоолуудаа 11 метрийн торгуулийн цохилтоос оруулсан байна. Тэрбээр 2002 оны ДАШТ-д Бразилийн шигшээгийн нөөц хаалгачийн үүрэгтэй оролцож, цомын эзэн болж байсан түүхтэй.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж