Монголын олигархиудаар Н.Энхбаяр, М.Энхболд, Ч.Улаан нарыг нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Монголын олигархиудаар Н.Энхбаяр, М.Энхболд, Ч.Улаан нарыг нэрлэлээ

Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбооноос өнөөдөр “Олигархийг тодорхойлох нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, түүнд улстөр судлаачдаас гадна УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Г.Баярсайхан нар оролцлоо.
Улстөр судлаач н.Саруулын тэмдэглэснээр байгалийн баялаг ихтэй Латин Америк, Азийн орнуудад үндэстэн дамнасан корпорациар дамжуулж, олигархиуд бий болж буй аж. Харин хөрш орон болох ОХУ-ын олигархиуд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг улам нэмэгдүүлж, хүчирхэгжүүлэх замаар ноёрхлоо тогтоох болсон. Тэдний хувьд байгалийн баялаг болох нефьт, хий зэргийг дээрх замаар өөрсдийн эзэмшилд авч үлдэж чадаж байгаа бол Монголын төрд шургалсан олигархиуд гадаадын компаниудад орд газруудаа бэлэглэх замаар хөрөнгөжиж буй. Тэдний томоохон төлөөллөөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ч.Улаан нарыг нэрлэлээ.
Мөн иргэний нийгмийн төлөөлөгч н.Чимэдцэрэнгийн илтгэлд дурдсанаар бол Монголын олигархиудыг хоёр хэсэгт хуваан үзэж болно. Эхнийх нь хувалз, хоёр дахь нь төрийн эрх мэдэл бүхий бизнесмэнүүд. Хувалзад цагаан гартнууд багтана, тэд хүчирхэг зохион байгуулалттай, бизнесийн өрсөлдөөн шаардлагагүй, татвар төлөгчдийн мөнгийг угаах байдлаар хөрөнгөждөг. Хувалзуудын томоохон төлөөлөгч нь одоогийн Монгол Улсын Шадар сайдын алба хашиж буй М.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, ОХУ-д Элчин сайдаар томилогдсон Д.Идэвхтэн, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар хэмээн тодотголоо.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж