Сүхбаатарын талбайд улстөрийн жагсаал зохион байгуулж буй Д.Нинж нарын Ардын хянан шалгах хорооныхон Ерөнхийлөгчид хандан Ашигт малтмалын бүх лицензийг хүчингүй болгох, Засгийн газрыг огцруулах, С.Баяр тэргүүтэй хүмүүсийг долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлэх, Улсын дээд шүүхийг татан буулгах, УИХ-ыг тараах зэрэг шаардлага тавих аж. Шаардлагын хариуг Ерөнхийлөгч 24 цагт багтаан жагсаал зохион байгуулагчдад өгөх ёстой. Шаардлагад тодорхой хариулт өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ хэмээн Д.Нинж мэдэгдэж байна.
Г.Дарь