Туул гол орчимд эргүүл ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Туул гол орчимд эргүүл ажиллаж байна

Туул гол орчимд эргүүл ажиллаж байна
Нийслэлийн цагдаагийн газраас баяр наадмын үеэр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гол усны аюул ослоос иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Биокомбинатын гүүр хүртэлх Туул голын эрэг дагуу морин болон мотоцикльт, машинт эргүүлийн цагдаагийн алба хаагчдыг өдөр бүр 13.00-20.00 цаг хүртэл эргүүлд гаргаж, иргэдэд санамж, сэрэмжлүүлэг тараан, ухуулга сурталчилгаа, яриа таниулга хийж байна. Мөн баяр наадмын үеэр гадаадын иргэд гэмт хэрэгт өртөж хохирох, эд зүйлсээ алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамжийг англи хэл дээр бэлтгэн, гадаадын иргэд, хөтөч нарт тарааж, цагдаагийн ажилтнууд туслалцаа үзүүлж ажиллах гэнэ.

Баяр наадмын үеэр наадамчин олонд уагдаагийн байгууллагын туслалцаа, дэмжлэг  хэрэгтэй тохиолдолд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхийн 10 дугаар хаалга, Хүй долоон худаг дах морь барианы газарт тус тус байрлах цагдаагийн хэсэг дээр биеэр очиж буюу Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102, Нийслэлийн цагдаагийн газрын  70121515, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн 70131134, 93022460, Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн 70122602, Сонгинохайрхан цагдаагийн хэлтсийн 70181133, 70170133, 93022440  дугаарын утсанд тус тус хандахыг зөвлөж байна гэж НЦГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж