Өнөөдөр Төрийн далбааны өдөр | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Өнөөдөр Төрийн далбааны өдөр

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Төрийн далбааны өдөр

Монголчууд өнөөдөр Төрийн далбааны өдрийг дөрөв дэх удаагаа тэмдэглэж байна. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд санаачлан батлуулсан юм. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм. Мөн энэ жилээс эхлэн Төрийн далбаанд стандарт нэвтрүүлж эхлээд байна.


                              

Д.ОЮУН

"Болор дуран"-аар шалгав.