317 хязаалан бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

317 хязаалан бүртгүүлжээ

Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт эхэлж байна. Газар газрын 317 хурдан хязаалан шандсын сайныг сорихоор Хүй долоон худагийн ногоон дэнжид цугларч, шүдлүүлсэн байна.

Өнгөрсөн жилийн аман хүзүү Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Тогоомааширын Болдын шарга, даага шүдлэндээ төрийн их баяр наадамд айрагдаад байгаа Батын Даваадоржийн хар, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Дайдаахүүгийн Баяраагийн шувуухай хүрэн, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат С.Лувсанбалдангийн өнгөрсөн жил төрийн их баяр наадам болон Дундговь аймгийн түүхт ойд айрагдсан хүрэн зэрэг хурдан үрээд бүгд уралдахаар уягдаж иржээ.

Эх сурвалж: www.tod.hiimori.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж