“Сүмтэй будрын чулуу” наадам болно

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

“Сүмтэй будрын чулуу” наадам болно

Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан, “Хан хэнтийн залуус” ассоциаци хамтран  Монголын оюутнуудын дунд  “Сүмтэй будрын чулуу” яруу найргийн наадам зарласан билээ. Хүүхдийн урлан бүтээх төвд маргааш 14.00 цагт эл наадмын эцсийн шалгаруулалт болж, шилдгүүдийг тодруулах юм.

Энэ удаагийн наадамд ЭМШУИС, ХААИС, МУБИС, “BAZ school” МСҮТ, ШУТИС, МУИС, ХУИС, ИМДС, БХИС, СУИС, “Отгонтэнгэр”, “Улаанбаатар”, “Их засаг”, “Орхон”  их сургуулиуд, ДУДС, УЗНАДС,  РТДС, КУДС, “Их Монгол”,  “Гурван эрдэм”, “Зохиомж”, “Монгол”, “Хангай “, “Соёмбо”, “Сити”, “Эко-Ази”  “Түгээмэл”, “Шихихутаг”,  Хөдөлмөрийн дээд сургуулиуд болон Цагдаагийн академи, Техник технологийн коллеж, 12-р дунд сургууль зэрэг 32 их, дээд сургуулийн 113 оюутан бүтээлээ ирүүлсэн байна. Наадмын тэргүүн байрт шалгарсан оюутанд нэг сая 300 мянган төгрөг, хоёрдугаар байрын эзэнд нэг сая 200 мянган төгрөг, гуравдугаар байр эзэлсэн уран бүтээлчид нэг сая 100 мянган төгрөг, тусгай байрын эзэнд 250 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгох ба эхний гурван байрт шалгарсан уран бүтээлч оюутанд Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2011” яруу найргийн наадмын сүүлийн даваанд шууд оролцох эрх олгох аж.  

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж