Дангаасүрэнгийн
Энхбат. Улс төрд харьцангуй хожуу хөл тавьсан энэ эрхэм намынхаа
түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяа байгуулж чадсан хүн. Иргэний
эвслээс нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон тэрбээр улс төрийн карьерын “овоо
хараа”-гаа Ногоон нам руу чиглүүлж, улмаар дарга нь болж чадсан юм.
Ингэснээр Ногоон нам түүхэндээ анх удаа УИХ-д суудалтай нам болсон
билээ. Улс төрийн тавцанд өндийж босоогүй жижиг намыг нийгмийн анхаарлын
төвд оруулж ирснээрээ Д.Энхбат дэмжигчдээсээ давхар үнэлгээ авсан гэхэд
болно.

“Датаком”-ын,
“Форум”-ын гэх мэт олон тодотголтой Д.Энхбат өдгөө Монголын
төдийгүй Азийн хэмжээнд “Ногоон намыг парламентад олон суудалтай
болгосон хүн” гэсэн шинэ гуншинтай болох нь тодорхой боллоо. Тэрбээр
1993-1994 онд Үндэсний хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсныг эс тооцвол
төрийн болон улс төрийн албан тушаал бараг хашиж үзээгүй. Харин
инженер, программист талдаа бол хэнийг ч дагуулахгүй. Системийн инженер
мэргэжилтэй, энэ чиглэлээрээ 10 гаруй жил ажиллаж, туршлагажсан энэ
эрхэм сүүлийн үед мэргэжлийн онцлогоо улс төрд овжин ашиглах боллоо.
УИХ-д нэг суудалтай Иргэний зориг намтай намаа нэгтгэж, дээр нь бие
даагч З.Алтайг эгнээндээ багтааснаар Ногоон нам үндсэндээ УИХ-д гурван
суудалтай нам болж хувирав. Түүний энэхүү улс төрийн овжин тоглолтыг
ёстой л инженерийн ухаан гэлтэй. Бас “сайн наймаалцагч” гэхээс өөр яах
вэ.

Ч.ДАШДЭЛЭГ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин