
Ямартай ч “Бразил залуутай 2012 онд гэрээ хийх болно” гэж “Челси” клубын албан ёсны сайтад мэдэгдээд байна. Пиазоны хувьд 17-гоос доош насны Латин Америкийн аварга шалгаруулах тэмцээнд улсынхаа нэрийн өмнөөс оролцож байсан бөгөөд 15-аас доош насны ангилалд ч шигшээдээ дуудагдаж, Английн шигшээгийн эсрэг тоглож байсан гэнэ. “Ирээдүйн Кака” гэж судлаачдын хараанд өртөөд байгаа тэрбээр Бразилийн нэрийн өмнөөс 12 гоол хийгээд байна. Урьдчилсан байдлаар гэрээ хийгээд байгаа түүнийг найм орчим сая фунтээр багтаа авчрахаар ноён Абрамович төлөвлөөд байгаа аж. Юутай ч Какагийн араас хөөцөлдөж буй “Цэнхрүүд” эхний ээлжинд “Залуу Кака”-г багтаа авчрах нь тодорхой болоод байна. Кака ч зуны солилцоогоор “Цэнхрүүд”-тэй нэгдэхийг үгүйсгэх аргагүй. Зүс царай, бие хаа, тоглодог байрлалыг нь харахад Какатай тун адилхан энэ залуу эрийн хувь тавилан ч Какатай төстэй. Тэр хоёр хоёул “Сау Паулу”-гийн “бүтээгдэхүүн” бөгөөд шууд Европын хүчирхэг багтай нэгдэж буй нь ч бас л адилхан.