Румын Ерөнхийлөгчийнхөө эрхийг түр түтгэлзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Румын Ерөнхийлөгчийнхөө эрхийг түр түтгэлзүүлжээ

Румыны парламент улсынхаа Ерөнхийлөгч Траян Бэсескугийн эрхийг түр түтгэлзүүлэх саналыг дэмжсэн байна. Түүний эрхийг нэг сарын хугацаанд түр түтгэлзүүлэх ажээ.

Парламентын зүгээс Ерөнхийлөгчийг эрхээ хэтрүүлэн Засгийн газрын үйл хэрэг болон хууль тогтоох ажилд хөндлөнгөөс оролцож, саад хийсэн гэж үзэн, ийнхүү эрхийг түтгэлзүүлсэн байна.

Ерөнхийлөгч Траян Бэсеску нь 2004 оноос хойш Румын улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд сүүлийн үед Ерөнхий сайд Виктор Понтатай сөргөлдөх болжээ. Энэ хоёр хүний санал зөрөлдөөн нь сүүлийн үед Румыны Засгийн газрын шийдвэр гаргалтанд саад учруулах болсон байна. Ерөнхийлөгч Траян Бэсеску нь Ерөнхий сайд Виктор Понтаг Румыны хууль тогтоох болон улсын дэг жаягийг үймүүлэхийг  ололдсон хэмээн бурутгажээ.

Румынй парламентын 432 гишүүн санал хураалтад оролцсоноос 256 гишүүн нь Ерөнхийлөгч Траян Бэсескугийн эрхийг түтгэлзүүлэхийг дэмжсэн байна. Гэхдээ энэхүү шийдвэр нь бүх нийтийн санал хураалтаар хүлээн зөвшөөрсөн нөхцөлд хэрэгжих аж. Ерөнхийлөгчийн эрхийг түр түтгэлзүүлсэн хугацаанд сенатын төлөөлөгч Крин Антонеску Ерөнхийлөгчийн албыг түр хашихаар төлөвлөсөн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж