18 сэнстэй Volocopter нисдэг тэрэг

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

18 сэнстэй Volocopter нисдэг тэрэг

Зохион бүтээгч, физикч Томас Сенкел Volovopter нэртэй бяцхан нисдэг тэрэг бүтээжээ.

Энэхүү нисдэг тэрэг нь 2 хүний суудалтай, нэг бүр нь 6 тохой урттай 18 ширхэг сэнстэй юм байна.

Volocopter нь зайгаар ажилладаг, жолоодоход амархан байх тул удахгүй нийтийн хэрэглээнд орно хэмээн Сенкел найдаж байгаа гэнэ.
Дээрх зурган дээр Сенкел Volocopter-ийн гүйцэт биш загварыг унаж байгаа ба энэхүү нисдэг тэрэгний жинхэнэ хувилбар нь кабинтай байх юм.

Volocopter нисдэг тэргийг Германд байрладаг e-volo компани бүтээх гэж байгаа ба жинхэнэ хувилбар нь доорх зурган дээрх шиг байх ажээ.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж