Үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэх боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэх боломжтой гэв

Арьс ширний үйлдвэрээс гардаг бохир усыг цэвэршүүлж, экологийн сөрөг нөлөөллийг багасгах нэгэн гарц нээгдсэн талаар Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэдээлж байна. Тодруулбал, Туул голд цутгаж буй бохир усыг цэвэршүүлэх туршилт амжилттай болсноор цэвэршүүлсэн усыг ахуйн хэрэглээнд ашиглах боломж нээгдсэн билээ. Ингэснээр зам, гудамж талбайг услах ахуйн хэрэглээнээс гадна өөр нэгэн тулгамдсан асуудал болох боловсруулах үйлдвэрийг хангах усыг үүгээр шийдэж болох тухай Жижиг, дунд үйлдвэрийн газраас онцлов.

Арьс шир боловсруулах нь үр ашгаа ихээр өгч, дэлхийд Монголыг таниулж, өрсөлдөхүйц нэгэн брэнд чадна гэх хэдий ч боловсруулах үйлдвэрээс   гарч буй бохир усыг цэвэршүүлэх зайлшгүй шаардлага бий. Тийм ч учраас энэ нь зөвхөн боловсруулах үйлдвэрийн хэрэгцээг хангаад зогсохгүй, үйлдвэрээс гардаг бохир усыг цэвэршүүлэх таатай боломж бүрдэх гэнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж