Бекхэм эхнэрийн хамт Уимбльдон үзжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Бекхэм эхнэрийн хамт Уимбльдон үзжээ

Английн хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин, нэрт од Дэвид Бекхэм болон түүний эхнэр Викториа Бекхэм нар талбайн теннисний "Их дуулга" болох Уимбльдоны эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтыг үзжээ.

Талбайн теннисний албан бус дэлхийн аварга хэмээгддэг "Уимбльдон" нь энэ жил 126 дахь удаагаа болсон бөгөөд олон сая Англичуудын шимтэн үзэх тэмцээний нэг билээ.

Тус тэмцээнийг үзэж сонирхохоор Дэвид Бекхэм болон түүний эхнэр Викториа Бекхэм нараас гадна Английн алдар хүндтэй эрхмүүд ч бас иржээ.

Викториа хар ногоон өнгийн, v хэлбэрийн хүзүү гарсан ухлаадастай бариу даашинз өмсөн, хар нүдний шил зүүж , 8,995 еврогийн үнэтэй гар цүнхээр гоёсон байна. Харин Дэвид хар өнгийн гоёмсог хослол өмсөж,  саарал цамцан дээр эрээн зангиа зүүсэн байсан гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж