
Бүгд найрамдах Энэтхэг улсын төрийн өмчийн төмөрлөгийн үйлдвэр Монгол Улсад гангийн үйлдвэр байгуулахаар болсон билээ. Энэ дагуу тавдугаар сард Эрдэс баялаг эрчим хүчний яамтай хамтран санамж бичигт гарын үсэг зурсан юм. Одоогоор талууд үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа тухай ЭБЭХЯ-наас мэдээлж байна. Энэ судалгааг удалгүй боловсруулж дуусмагц үйлдвэрийг хаана байгуулах, ерөнхий дүр зураг гарч ирэх гэнэ.
Энэтхэг улс төмөрлөгийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг орны нэг бөгөөд Австрали улсаас нүүрсээ хангадаг байна. Ийнхүү Монголд гангийн үйлдвэр барьсаны хариуд коксжих нүүрсний орд эзэмших ажээ. Ингэснээр талууд харилцан ашигтай ажиллаж, туршлага хуваалцах боломжтой гэнэ.
У.БОЛОР