
Энэхүү баг нь хоёр дахь удаагаа хуралдаанаа хийж, эмзэг бүлгийн өрхийн хүүхдийн судалгааг тусгайлан гаргах, төсөл хөтөлбөр боловсруулах, иргэд, хүүхдээс ирсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэн хүүхдийн эрхийн зөрчлийг арилгах ажлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн “Гэмт хэрэг зөрчилгүй сургууль, хамт олон болох” уралдааныг зохион байгуулах юм.
Цаашид иргэд, эцэг эх, хүүхэд багачуудаас хүүхдийн эрхийн зөрчлийн талаар ирсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, хүүхдийн эрхийн зөрчлийг арилгах, эрх нь зөрчигдсөн хүүхдийг хамгаалахад төрийн бус байгууллагауудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ.