Триатлоны “Дэлхийн цом” эхэллээ | News.MN

Триатлоны “Дэлхийн цом” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Триатлоны “Дэлхийн цом” эхэллээ

Трииатлоны “Дэлхийн цом”-ын тэмцээний 2011 оны анхны уралдаан өнгөрөгч амралтын өдрүүдэд Австрали боллоо. Дугуйн төрөлд бүх давуу чанараа харуулсан Шинэ Зеландын Ники Самуэлс спортын замналын анхны түрүүгээ энэ өдөр авчээ.  Энэ жилийн “Дэлхийн цом”-ын тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд 64 тамирчин оролцож, гараанаас гарчээ. Хүчтэй салхитай, бороотой гээд цаг агаарын хүндхэн нөхцөлд өрнөсөн уралдааны усанд сэлэлтийн төрөлд Эмма Моффатт, Лиз Блачфорд нар тэргүүлж байсан ч уснаас гарч, 40 км зайд дугуйгаар уралдаж эхлэхэд Шинэ Зеландын Ники Самуэлс, Швейцарийн Даниэла Риф нар манлайлагч нь болж эхэлжээ. Тэд уснаас гарахдаа 90 секундын давуутай байсан бол дугуйгаар явах замаа дуусахад хэдийнэ хоёр минутаар бусдаасаа тасарсан байжээ. Гэхдээ тамирчдын хувьд хамгийн хүнд хэцүү шалгуур нь 10 км марафон байдаг.  Дугуйгаар олж авсан давуу байдлаа Даниэла Риф хадгалж чадаагүй бол эхний тойргоос л Самуэлс ганцаараа тэргүүлэх болсон байна. Тэрбээр нийт хоёр цаг, гурван минут, 13 секундэд барианд орсон бол түүний ард дэлхийн хоёр удаагийн аварга Эмма Моффатт 20 секундээр удаалж, мөнгөн медалийг хүртсэн байна. Харин эцсийн мөчид  Рифийг гүйцэж түрүүлсэн Чилийн Барбара Риверос Диаз хүрэл медалиар энгэрээ гоёсон байна. Ингэснээр Ники Самуэлс 50 мянган ам:долларын шагналын эзэн болж байгаа юм.

Триатлончдын дараагийн уралдаан 4-р сарын 27-нд Японд болох хуваарьтай.

Score Studio

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

http:goe.mn 2011-03-28 202.131.225.147

iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж