Афганистанд АНУ-ын цэргүүд амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Афганистанд АНУ-ын цэргүүд амь үрэгджээ

АФганистаны зүүн хэсгийн нутагт  замын хажууд бөмбөг дэлбэрч, НАТО-гийн зэвсэгт хүчинд алба хаадаг АНУ-ын зургаан цэрэг амь үрэгджээ.

Энэ хэрэг хандивлагч орнууд Афганистаны ард иргэдэд дөрвөн жилийн хугацаанд 16 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх болон энэ хугацаанд Афганистанаас гадны цэргүүдийг  татах талаар Японд  уулзалт хийж  байх үеэр болсон байна. Мөн өнгөрсөн ням гаригт Афганистанд  нийтдээ 14 энгийн иргэн амь насаа алдсан байна. Эдгээр иргэд Афганистаны Кандагар мужын зүүн хэсгийн нутгийн замын хажууд дэлбэрсэн хоёр бөмбөгөнд өртөн нас баржээ.  Эхний бөмбөг замын хажууд машинд дэлбэрсэн байна. Харин дараа нь шархтаж, амьд үлдсэн хүмүүс дээр трактортай хүн ирж, бөмбөг дэлбэлсэн байна. Энэхүү бөмбөгдөлтөнд хүүхэд болон эмэгтэйчүүд өртөж, нас барчээ.  НАТО энэхүү хэрэг явдлын буруутныг хайж олоход нутгийн эрх баригчдад туслахыг зөвшөөрсөн байна. НАТО-гоор удирдуулсан цэргүүд 2013 оны дунд үе гэхэд Афганы цэргүүдэд байлдааны цэргийн эрхийг шилжүүлэн өгөх аж.

Мөн 2014 оны эцэс гэхэд Афганистанаас гадны орнууд цэргүүдээ гаргахаар төлөвлөсөн байна. Ийнхүү цэргүүдээ гаргасны дараа сургуулилтын нэгжүүд л үлдэх аж. Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Афганы  Ерөнхийлөгч Хамид Карзай нар 2014 оноос хойшхи  10 жилийн хугацаанд хоёр орны цэрэг, арми болон энгийн иргэдийн хоорондох  хамтран ажиллах, нөхөрлөлийн  загварчилсан гэрээнд гарын үсэг зурсан байна

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж