Агаарын бохирдлын талаар хаалттай хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлын талаар хаалттай хуралдаж байна

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо” өнөөдрийн хуралдаанаа хаалттай явуулах боллоо. Хуралдаан хаалттай явуулах болсон шалтгаан нь хорооны дотоод асуудлыг хэлэлцэх болсонтой холбоотой гэнэ.

Уг хороо нь өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хууль баталсны дараагаар байгуулагдсан юм. Хэдийгээр байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа боловч ЕТГ-ын дарга Г.Баттулга өөр ажилтай байсны улмаас өнөөг хүртэл “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны үйл ажиллагаа цалгардаад байсан аж. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар хийх ажлын төлөвлөгөөнд утаагүй зуухыг гэр хорооллын айлуудад түгээх, шөнийн цахилгааны тарифийг 50 хувь хөнгөлөх зэрэг ажил хийхээр төлөвлөөд байгаа юм.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж