“Ард түмний хянан шалгах хороо”-ны тэргүүн Д.Нинж Оюутолгой, Тавантолгойн байгалийн баялгийг зуун хувь ард түмний мэдэлд шилжүүлэхийн төлөө өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал хийнэ гэдгээ мэдэгдээд байсан. Үүний дагуу “Ард түмний хянан шалгах хороо”-ны гишүүд Сүхбаатарын талбайд жагсаал хийж эхэллээ. Тэрээр мэдэгдэхдээ Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн гэрээг ард түмэнд ашиггүй гэрээ болгосон, үүнийхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй гэж байгаа юм.
Б.Алтансүх