Хавдрын эсийг тоолсноор үр дүнтэй эмчилж болно

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Хавдрын эсийг тоолсноор үр дүнтэй эмчилж болно

Британийн Хавдар судлалын хүрээлэнгийн эрдэмтэд өвчтөний цусанд эргэлдэж байгаа уушгины хавдрын эсийн хэмжээг тоолсноор хавдар хэр зэрэг газар авсныг мэдэж, түүнд нь тохирсон эмчилгээг хийж болно хэмээн мэдэгдлээ. Тэд химийн эмчилгээ хийлгэж буй 101 өвчтөнд энэ туршилтыг хийжээ. Тэдний олж мэдсэнээр тав болон түүнээс дээш хавдрын эстэй хүмүүсийн аврагдах боломж хомс аж. Хавдрын эсийг тоолох нь нөгөө талаар эмчилгээний үр дүнг хянах боломж юм. Эрдэмтэд дүгнэлтээ баталгаажуулахын тулд илүү олон хүнд туршилт хийхээр зэхэж байна. Хэрэв тэдний дүгнэлт батлагдвал уушгины хавдрыг эмчилгээ шинэ шатанд гарна.


Уушгины хорт хавдрын улмаас жил тутам дэлхий дээр 1.2 сая хүн амиа алддаг. Энэ төрлийн өвчний 80 хувь нь тамхидалтаас үүдэлтэй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сануулж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж