Эрчүүд гоо сайхны хагалгаанд орох нь ихэслээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Эрчүүд гоо сайхны хагалгаанд орох нь ихэслээ

Америкт эрчүүд нүүрний арьсаа чангалан татуулах, хамар, уруулын хэлбэрээ өөрчлөх мэс засалд орох нь эрс нэмэгджээ. Тус улсын гоо сайхны хагалгааны нийгэмлэгээс өнгөрсөн онд 1.1 сая шахам эрэгтэй хүн ийм хагалгаанд орсныг мэдээлэв.


Ялангуяа хөхөө багасгах хагалгаанд орогсод олширсон бөгөөд тэдний дийлэнх нь 30 хүртэл насныхан. Гэхдээ тэд ийм хагалгаа хийлгэснээ нууцалдаг гэнэ. Харин 50-60 настай эрчүүд нүүрний арьсаа татуулдаг. Ер нь гоо сайхны хагалгаа хийлгэж, залуу сайхан харагдах хүсэл аятайхан ажилд орох гэсэн хүсэлтэй холбоотой байх нь элбэг аж.


Америкт нүүрний арьс татуулах мэс засал 10 мянга орчим, харин хамрын хэлбэр засах нь 3000 орчим ам.долларын үнэтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж