“Хэвлэлийн хүрээлэн” ойгоо тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

“Хэвлэлийн хүрээлэн” ойгоо тэмдэглэв

“Монголын Хэвлэлийн хүрээлэн” 15 насныхаа ойн баярыг өнгөрсөн баасан гаригт тэмдэглэж, хүндэтгэлийн арга хэмжээнд хэвлэл, мэдээллийн 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын албаны дарга Ч.Байгалмаа, Дархан-Уул аймгийн “Орхон” радиогийн захирал О.Хишигсүрэн нарыг Хэвлэл, мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, мөн тус байгууллагын дэргэдэх Байгаль орчны мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх “Ногоон дэлхий” клубын шилдэг бүтээлийн уралдаанд шалгарсан сэтгүүлчдийг урамшуулжээ. МҮОНТ-ийн редактор Д.Оюунчимэг, ТВ9 телевизийн сэтгүүлч Б.Отгон, “Үнэн” сонины сэтгүүлч Д.Элбэрэлт нарт 15 жилийн ойгоо тэмдэглэж буй Хэвлэлийн хүрээлэн шилдэг сэтгүүлчдийн шагнал олгосныг мөн энэ өдөр гардуулжээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж