Дэлхийн сонгодог мюзиклийн дээжис эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Дэлхийн сонгодог мюзиклийн дээжис эгшиглэнэ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт өнөөдөр 19.00 цагт “Дэлхийн сонгодог мюзиклийн дээжис” тоглолт эгшиглэнэ. Францын элчин сайдын яам, “Сонгодог мюзикл” продакшн, Монгол-Францын төвийн дэмжлэгтэйгээр Дуурь бүжгийн эрдмийн театр, “Монгол” циркийн уран бүтээлчид хамтран “Дэлхийн сонгодог мюзиклийн дээжис” театрчилсан тоглолтыг ийнхүү дуурийн тайзнаа  өнөөдөр, маргааш хоёрхон удаа тоглох гэж байна. Энэхүү тоглолтод Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, найрал дуучид, “Nuans” , “Классик жэм” хамтлаг, “Voice” групп, “Asian shop” хамтлаг,  “Монгол” циркийн жүжигчид, Соёл урлагийн их сургуулийн орчин үеийн модерн бүжгийн хамтлаг, “Сити” дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн 100 гаруй уран бүтээлчид оролцох юм байна. Тэд дэлхийн шилдэг мюзикл болох “Ромео Жульетта”, “Дон жуан”, “Муур” зэрэг хайрын дуулалт хэсгүүдээс толилуулах юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж