Ноосны урамшуулал авах зөвлөмж гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Ноосны урамшуулал авах зөвлөмж гаргажээ

Хонь болон тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаавал кг тутамд 2000 төгрөгийн урамшууллыг 2011 оноос өгч эхэлсэн билээ. Тэгвэл ХХААХҮЯ-наас энэ жил ноосны урамшуулалд хамрагдах хүсэлтэй малчдад энэ талаарх мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлээд байна. 

Үндэсний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих бодлогын нэг болох энэхүү ноосны урамшууллыг Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор баталсан юм. Энэ хүрээнд 2011 онд үндэсний 85 үйлдвэр /сумын эсгийний жижиг цех орсон/ -т тушаасан 21 аймгийн 231 сумын 32977 малчны 4924 тонн ноосонд 9,8 тэрбум төгрөгийн урамшууллыг олгожээ.

Дэлгэрэнгүй зөвлөмжийг ЭНД дарж үзнэ үү  

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж