
О.Алтангэрэл өмгөөлөгчийг ийн буруутгах болсноо “УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас сэжигтэн Ч.Амарболдын өмгөөлөгчийн хувиар Долдугаар сарын 1-ний гэх хэргийн хавтаст хэрэгтэй танилцсан ба хэргийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон нөхцөл байдлуудыг илт мушгин гуйвуулсан, мөн өөрийн үйлчлүүлэгчийн гэм бурууг нотлогдохгүй байга гэх мэдээллийг удаа дараа нийтэлж байгаа нь олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх гэж оролдож, Өмгөөллийн тухай хуулийг зөрчиж байна” хэмээн үзэхэд хүргэж байна гэж Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан мэдэгджээ.
С.ЗАЯА