Мэдээллийг асар хурдтай дамжуулах хэрэгсэл Twitter-ын хэрэглэгчид
болох жиргээчид жил бүрийн гуравдугаар сарын 24-нд @Twestival зохион байгуулж, хоорондоо танилцан,
санал бодлоо солицохын зэрэгцээ сайн үйлсийн аянд хувь нэмрээ оруулан, хандив
цуглуулдаг уламжлалтай билээ.
Манай NewsID
сайтын @news_id_mn
уг арга хэмжээнд оролцож, олон сонирхолтой мэдээллийг цаг
үргэлж жиргэж байдаг олон жиргээчидтэй танилцан, санал бодлоо солилцлоо. @news_id_mn нь одоогоор УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд
болон олны танил хамтлаг, дуучид гээд 154 найзтай болсныг дуулгахад таатай
байна. Бид хамгийн шинэлэг сонирхолтой твитыг www.news.mn сайтаар дамжуулан хүргэх болно гэдгийг жиргээчиддээ дахин
сануулъя.
Энэхүү арга хэмжээг монголд анх удаа @Gerel, @Baatarscc, @Enhbazar,
@Jargalsaihan_e, @Boldbaatar, @Frank_moon, @Enhmandah, @AnuHarchu, @Tergela,
@Bekhtsegts, @Luvsandorj нар зохион байгуулж, “Занаду Арт” галлерейд Монголын
твиттерчид нэг үдшийг хамтдаа өнгөрүүллээ.
@Twestival нь
Монголд анх удаа болж байгаагаараа онцлог байсан бөгөөд Монголын твиттерчид
нүүр тулан цуглаж, танилцаж, санал бодлоо солилцож, авъяас чадвараа үзүүлж,
харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд хандив цуглуулсан хөгжилтэй, хүмүүнлэг,
сонирхолтой үйл ажиллагаа болсон юм.
Монголын твиттерчдын цугларалтад @SouLinBeatZ, @Altanuragband,
@Ixora_artrock, @Sunderia,“G Tree” гитар сонирхогчидын клуб, “Northducks” band,
“L-Guards” зэрэг хамтлаг дуучид оролцон, цугларсан твиттерчдийг
хөгжөөж байлаа.
Мөн
жиргээчдийн санаачлагыг дэмжиж,
хүүхдийн төлөө өөрсдийн үйл ажиллагаагаар болон санхүүгээр ивээн тэтгэж Занаду
Арт галлерей, Green SPOT, @Bodi9electronic, @XacBank “Амар” үйлчилгээ,
@FohowMongolia хүний хөгжил, эрүүл мэндийн компани, @Unitel_Official,
@Tedymn-ийн хамт олон оролцлоо.
@IndigoTuv-өөс
зохион байгуулсан оюуны тоглоомын уралдаанд @Mendorshikh түрүүлж ялагч болсон ба шагналаа хүүхдүүдэд хандивлалаа.
@movieMN-ийн
залуус кино борлуулах уралдаан зарлаж, өөрсдийн цуглуулгаас “Хардныхаа хэмжээгээр кино ав” гэсэн
уриатайгаар өөрсдийн буланг ажиллуулсан бол @IndigoTuv-ийн залуус “Хүүхэд насанд
хүргэнэ” хүүхдийн тоглоомын буландаа урьж байлаа.
Twitter-ийн
хамгийн хамгийнийг тодруулахад, Хамгийн их дуусаг жиргээчээр @Mosesschiff,
хамгийн их хоолсог нь @Tergela, хамгийн боловсон нь @Purevee, хамгийн хэрүүлч
нь @Enhmandah, жиргээд амьдралаа зориулагч жиргээчээр @Unuruu нар тус тус
тодорлоо.
Хандив цуглуулах үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болох @UBTwestival-д
оролцогчдын гарын үсэг бүхий дурсгалын фудболкийг дуудлага худалдаанд оруулахад
@NMMAteam-ийн захирал @Mendorshikh 326’000₮-р худалдан авч харааны бэрхшээлтэй
хүүхдүүдэд тусламж үзүүлэх үйл ажиллагааг дэмжлээ. Зохион байгуулагчид такс болон хандиваар цуглуулсан нийт
мөнгийг @Save_infants төрийн бус байгууллагад хандивлахаа
мэдэгдсэн. @Save_infants ТББ
нь уг хандиваар харааны
бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж авах ба хандивын зарцуулалтыг эргэн хүрэлцэн
ирсэн жиргээчдийн өмнө амласан
юм.
Энэхүү арга хэмжээнд мэдээллийн хамтрагчаар ажилласан @news_id_mn сайтын твиттер дэх найз болж амжаагүй бол та яг одоо follow хийж, санал хүсэлтээ ирүүлээрэй.