НАТО 2014 он гэхэд Афганаас цэргээ гаргана

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

НАТО 2014 он гэхэд Афганаас цэргээ гаргана

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен пүрэв гаригт Афганистанаас өөрийн цэргийн хүчийг гаргах ажиллагаа 2014 он гэхэд  дуусгавар болох тухай мэдэгджээ. Расмуссен Словенийн Ерөнхий сайд Янез Яншентэй хийсэн уулзалтын үеэр ийн мэдэгдсэн байна.

НАТО тус улсаас цэргээ татах ажиллагааг дуусгавар болгох хүрээнд Казахстан, Узбекистан, Киргизстан гэсэн Азийн гурван улстай гэрээ байгуулжээ. Ингэснээр Афганистанаас гаргах цэргийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг дээрх гурван улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхээр болж байгаа гэнэ.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж