Төр оршихуйн үндэс бол хуулийн хэрэгжилт

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Төр оршихуйн үндэс бол хуулийн хэрэгжилт

ТӨР ОРШИХУЙН ҮНДЭС БОЛ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-ын чуулганыг нээж хэлсэн үгийг хүргэж байна. 

Монголын эрхэм хүндэт иргэд сонгогчидоо,

Улсын Их хуралд шинээр сонгогдсон эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид, хатагтай ноёд оо,

Монголын ард түмэн ардчилсан, шинэ Үндсэн хуулийнхаа дагуу зургаа дахь удаагаа чөлөөт сонголтоо хийлээ. Хууль тогтоох байгууллагаа бүрэлдүүлэх дээд шийдвэрээ гаргалаа.

Төр оршихийн үндэс бол хуулийн хэрэгжилт. Олон мянган төрийн албан хаагчид хуулийг хэрэгжүүлж ажиллаа. Сонгуулийн шат шатны байгууллагууд сонгуулийн дүнг нэгтгэж Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хуралд шинээр сонгогдсон гишүүдийн нэрсийг надад өргөн барилаа.

Манай сонгогчдын энэ удаагийн сонголт тэдний хүсэл тэмүүллийн илэрхийлэл байж чадсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөөлөл болсон та бүхэн ч цаг алдалгүй бүрэн эрхээ хэрэгжүүлж шуурхай ажиллах шаардлага байгаа.

Ингээд Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган нээснийг мэдэгдье.

Улаанбаатар Төрийн ордон

2012.07.06.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж