Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг нээлээ

Яг одоо Төрийн ордонд УИХ-ын чуулганы анхдугаар чуулган эхэлж байна. Чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч одоо үг хэлэв. Анхдугаар чуулганд парламентад суудалтай бүх нам, эвслийн төлөөлөл, бие даагчид оролцож байна. Харин одоо Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав УИХ-ын 2012 оны сонгуулийг зохион байгуулах ажил, үйл явц, үр дүнгийн талаар тайлагнаж, шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх талаар мэдээлж байна.

УИХ-д олон суудал авсан АН-ын бүлгийнхэн баруун жигүүрт, харин МАН-ын бүлгийн гишүүд зүүн жигүүрт байраа эзэлжээ. Өөрөөр хэлбэл, өмнөх УИХ-ын үе дэх намуудын суудлын байрлал солигдсон гэсэн үг юм.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж