
“Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн захирал Б.Батзаяаг Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч н.Заяабал сар гаруйн өмнө ажлаас нь чөлөөлсөн юм. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон учраас ажлаас чөлөөллөө гэсэн үндэслэл гаргаж тавьсан. Чингэлтэй дүүргийн шүүх эл асуудлыг саяхан хэлэлцээд холбогдох дүрэм журмын дагуу хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх болон ажлын үр дүнг цаг хугацаанд нь хэлэлцэлгүй “МТЗ” ТӨК-ийн захирал Б.Батзаяаг ажлаас чөлөөлсөн нь хууль бус шийдвэр болсон гэж үзээд, үүнийгээ залруулж, ажилд нь эргүүлэн томилохыг үүрэгджээ.
Г.Дарь