Францад “Аль-Каидагийн” санхүүчийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Францад “Аль-Каидагийн” санхүүчийг баривчлав

Францын цагдаагийнхан “Аль-Каида” террорист сүлжээнд үйлчилдэг гэх хэт даврагчдын веб сайтын захиргааны зохион байгуулагчийг баривчилсан тухай Парисийн прокурорын мэдээнд үндэслэн "Аль-Жазира" телевиз мэдээлжээ.

Баривчлагдсан этгээд Тунис гаралтай, 1977 онд төрсөн хүн байв. Түүний нэрийг хэлээгүй бөгөөд түүнийг “Аль-Каидагийн” санхүүгийг урсгалыг барьж, бусад террорист бүлгүүдийн зохицуулалтыг хийдэг хүн хэмээн сэжиглэж буй.

Баривчлагдсан этгээд Францын өмнөд нутгийн Тулон хотноо амьдарч байсан ч хэд хэдэн орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байсан байж магадгүй аж. Түүнийг бараг бүтэн жилийн турш мөрдөсний эцэст зургадугаар сарын 29-нд баривчилсан боловч дөнгөж мягмар гаригт л энэ тухай мэдээлжээ.

Мөрдөн байцаах явцад түүний мянга орчим цахим шууданг нь судалж үзжээ. Захидлыг террорист бүлгүүдэд явуулсан байв. Франсуа Олланд ерөнхийлөгч болсноос хойш террорын хэрэгт сэжиглэн бариьчилсан анхны хүн нь энэ юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж