Төлөөлөгчид Их хуралдаа “алжаав”

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Төлөөлөгчид Их хуралдаа “алжаав”

Өнгөрөгч бямба гаригт Их хурлаа хийсэн ИЗ-НН-ын хуралд ирсэн төлөөлөгчид олон цаг үргэлжилсэн хурлын төгсгөлийг нүлээсээр нилээдгүй ядрав бололтой. Үдээс хойш төлөөлөгчдийн нэг хэсэг нь хуралдааны танхимаас гарч, ордны коридорын зөөлөн буйдангуудыг эзлэв. Улс төрийн гуравдагч хүчин болж, үйл ажиллагаа, орон зайгаа тэлэх гэж байгаа нэгдсэн намын гишүүд цааш цаашдаа хуралд тэсвэртэй болж хатуужих биз. Харин ч сүүлийн үест МАН, МАХН зэрэг “ах” намуудын туршлагаас хараад байхад цаг сунжруулан хуралдаж, өдөр, шөнийг ялгалгүй үргэлжлүүлдэг байснаа болиод, гараа өргөөд, алгаа ташаад л дуусдаг болсон шүү.

Б.Амгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж