Н.Энхбаяр өөрийгөө “мөн” гэж батлав

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр өөрийгөө “мөн” гэж батлав

Монголын төрийг 13 жил ээлжгүй эзэгнэсэн, МАХН-ын дарга, Ерөнхий сайд,
УИХ-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сүүлийн танигдахгүй болтлоо
өөрчлөгдөж, эгэл ардуудын төлөө хүчээ өгөхөөр шийдэн, “Эх орон, шударга
ёс” хөдөлгөөнд нэгдэж, төрийн эрх мэдлийг сонгуулийн бус аргаар авч,
олигархиудыг буулгах хувьсгалт тэмцэлд ард олныг уриалах болсон билээ.
Хоёрхон жилийн дотор тэгтлээ их өөрчлөгдсөн түүнийг хөндлөнгөөс харсан
хүмүүс “Энэ чинь МАХН-ын дарга асан Н.Энхбаяр мөн үү” хэмээн гайхахад
хүрээд байгаа. Тэгвэл тэр өөрийгөө “Н.Энхбаяр мөн” гэдгээ батлав. Гэхдээ
Энэтхэг, Түвдэд очиж, ихээ “хүнд жингийн” бясалгал хийсний үр дүнд
өөрийгөө ингэж өөрчилж чадсан гэнэ. Тэрээр өөрийнхөө ТВ9 телевизээр
байнга үзүүлдэг бясалгалын тухай нэвтрүүлгээрээ “Бясалгал хийсэн л бол
тэр хүн заавал сайн хүн болдог. Өмнө нь муу байсан уу, сайн байсан уу,
шуналтай байсан уу шуналгүй байсан уу, хамаагүй. Бясалгалын дараах хүн л
жинхэнэ хүн юм” хэмээн ярив.

Мөн тэрээр манай буддын шашны лам нар яагаад ийм сувдаг, өгөхөөсөө авах
нь илүү болчихсон талаар тайлбарлахдаа “Лам нарын ингэж их эвдэрсэнд
миний буруу бас их байх шиг байна. Би төрийн тэргүүн байхдаа томоохон
лам нарт нь очиж хүндэтгэл үзүүлээд байсан юм. Тэгэхээр нөгөөдүүл чинь
“Төрийн тэргүүн маань биднийг ингэж тоож байгаа юм чинь манай шашин ч
болоод явчихжээ” гээд бодчихдог юм байна хэмээн ярив.

Б.ГАЛ  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж