“Coke’n beat-2012”-ын ялагч наадмаар тодорно

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

“Coke’n beat-2012”-ын ялагч наадмаар тодорно

Амьд хөгжмийн жинхэнэ гайхамшиг “Coke’n beat-2012” наадмын цор ганц ялагч тун удахгүй тодрох гэж байна. “MCS Coca Cola”, Монголын үндэсний Боловсрол суваг телевиз, “Yamaha”  брэндээс хамтран зохион байгуулж буй уг наадамд энэ жил анх удаа 30 гаруй хамтлаг бүртгүүлсэн бол одоо шилдгийн шилдэг “Rec-On”, “UFO”, “Blind Fold”, “Powerband” гэсэн дөрвөн хамтлаг тунан үлдсэн юм. Шалгаруулалт долдугаар сарын 13-нд “River beach”–д болох бөгөөд бүтэн өдрийн сонирхолтой арга хэмжээг бэлтгэсэн гэнэ.

Өглөөнөөс эхлээд амьд хөгжмийн хамтлагуудын нүргээнт тоглолт болж, элсний волейбол, зугаатай тэмцээнүүдээр өрсөлдөх зэрэг олон гэнэтийн бэлэг  хүлээж буй. Орой нь Азийн тавцнаа Монголоо төлөөлөх ялагчийг тодруулах ба урилгаар”A-sound” хамтлаг уран бүтээлээ сонирхуулах юм байна. Ийнхүү наадмын өдрөөр “Coke’n beat-2012” –ын ялагчийг хамтдаа тодруулах нь.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж