”Amazing Spider-Man” рекорд тогтоов

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

”Amazing Spider-Man” рекорд тогтоов

“Sony Pictures Entertainment”-ийн бүтээл "Amazing Spider-Man" кино өнгөрөгч мягмар гаригт АНУ болон Канадын кино театруудад нээлтээ эхний өдрөө 35 сая ам.долларын ашиг олж, шилдгүүдийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. 3D технологиор бүтээгдсэн тус кино өмнөх дээд амжилтын эзэн “Transformers” киноны амжилтыг эвдсэн байна. Тус кино 2007 оны долдугаар сарын 3-нд нээлтээ хийж, тухайн өдрөө 27,8 сая ам.долларын ашиг олж байжээ.

“Amazing Spider-Man" киноны тасалбар дотоодын зах зээл дээр 110-120 сая ам.доллараар борлогдсон байна. Гэхдээ зарим хүмүүс 125 сая ам.доллараас ч илүү  борлогдсон гэж үзэж байна. Харин "Transformers" 2007 онд нээлтээ хийснээсээ хойш зургаан өдрийн дотор дотоодын зах зээл дээрээс 146 сая ам.доллар олж байжээ. “Spider-Man” киноны цувралууд 2002 оноос эхэлсэн бөгөөд өмнөх гурван анги нь дэлхийн зах зээл дээрээс нийт 2.5 тэрбум ам.долларын ашиг олсон байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж