Төв эмнэлгүүдийн нэрийг өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Төв эмнэлгүүдийн нэрийг өөрчиллөө

Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн зарим байгууллагын нэрийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэн баталсан тул Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өнөөдөр харьяа байгууллагуудын удирдлагуудтай  уулзаж, энэ тухай танилцуулсан юм. Тодруулбал,

  • Эрүүл мэндийн яамны харьяа Улсын клиникийн төв эмнэлгийг “Улсын нэгдүгээр эмнэлэг”
  • Клиникийн нэгдсэн II эмнэлгийг “Улсын хоёрдугаар эмнэлэг”
  • П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийг “Улсын гуравдугаар эмнэлэг”
  • Эх, нялхсын эрдэм шинжилгээний үндэсний төвийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”
  • Арьсны өвчин судлалын төвийг “Арьсны өвчин судлалын үндэсний төв”
  • Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийг “Зоонозын өвчин судлалын үндэсний төв”
  • Герантологийн төв эмнэлгийг “Герантологийн үндэсний төв”
  • Эмгэг судлалын төвийг “Эмгэг судлалын үндэсний төв”
  • Эх, нялхсын клиник сувиллыг “Хүүхдийн төв сувилал”
  • Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болгон тус тус өөрчилжээ.
Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж