Сонгуульд нэрээ дэвшүүлэхээр гэрлэлтээ цуцлуулна | News.MN

Сонгуульд нэрээ дэвшүүлэхээр гэрлэлтээ цуцлуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Сонгуульд нэрээ дэвшүүлэхээр гэрлэлтээ цуцлуулна

Төв америкийн Гватемал улсын ерөнхийлөгч Альваро Колом болон тэргүүн хатагтай Сандра Торрес нар энэ оны есдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд гэргий Сандра Торрес нь нэрээ дэвшүүлэх гэж байгаатай холбогдуулан хоёулаа “харилцсан тохиролцсоны” үндсэн дээр гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө шүүхэд гаргасан байна.

Ерөнхийлөгч Колом “Гэрлэлтээ цуцлуулна гэдэг бол хүнд асуудал. Хүнлэг болон хувь иргэн хүний хувьд сонгогдох эрхээ эдлэхээр хууль тогтоомжийн системийн дарамтад орохгүйн тулд хийж буй сэтгэлийн асуудал юм” гэж хэвлэл мэдээллийнхэнд мэдээлсэн байна.

Колом болон Торресын гэрлэлтээ цуцлуулах өргөдлийг гватемалын нийслэлийн нэгэн шүүх хүлээн авсан бөгөөд ойрын үед асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариу өгөөд байгаа ажээ. Гэрлэлт цуцлуулах асуудал нь хувь хүний асуудал тул энэ сэдэвтэй холбогдуулан сэтгүүлчдэд дахиж ярилцлага өгөхгүй гэдгээ ч ерөнхийлөгч Колом  мэдэгдсэн ажээ.

Гватемал улсын Үндсэн хуулинд ерөнхийлөгчийн гэр бүлийн хүмүүс улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хориглосон заалт байдаг аж.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

http:goe.mn 2011-03-28 202.131.225.147

iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж