Ерөнхийлөгч Колом “Гэрлэлтээ цуцлуулна гэдэг бол хүнд асуудал. Хүнлэг болон хувь иргэн хүний хувьд сонгогдох эрхээ эдлэхээр хууль тогтоомжийн системийн дарамтад орохгүйн тулд хийж буй сэтгэлийн асуудал юм” гэж хэвлэл мэдээллийнхэнд мэдээлсэн байна.
Колом болон Торресын гэрлэлтээ цуцлуулах өргөдлийг гватемалын нийслэлийн нэгэн шүүх хүлээн авсан бөгөөд ойрын үед асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариу өгөөд байгаа ажээ. Гэрлэлт цуцлуулах асуудал нь хувь хүний асуудал тул энэ сэдэвтэй холбогдуулан сэтгүүлчдэд дахиж ярилцлага өгөхгүй гэдгээ ч ерөнхийлөгч Колом мэдэгдсэн ажээ.
Гватемал улсын Үндсэн хуулинд ерөнхийлөгчийн гэр бүлийн хүмүүс улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хориглосон заалт байдаг аж.
Бэлтгэсэн Д.Пунцаг