Audi-ийн шинэ загвар худалдаанд гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Audi-ийн шинэ загвар худалдаанд гарчээ

Германы автомашин үйлдвэрлэгч “Audi” компани тансаг зэрэглэлийн спорт “R8Spyder”загварын автомашиныг албан ёсоор танилцууллаа. Audi компани R8 Spyder-ийг Энэтхэгийн зах зээл дээр 14 сая долоон зуун мянган энэтхэг рупигээр худалдаалж байгаа ажээ. Энэхүү загвар нь 5,2 литр түлшээр 525 морины хүчийг гаргахV10 хөдөлгүүртэй бөгөөд 4,1 секундэд 0-оос 100 км цаг хүртэл хурдлах боломжтой ажээ. Харин хурдны дээд хязгаар нь 313 км цаг юм байна.

Audi-ийн мэдэгдэж байгаагаар энэхүү авто загварын үзүүлэлт техник технологийн шаардлагыг маш сайн хангаад зогсохгүй, спорт загварын үйлдвэрлэлд тэргүүн байрыг тус компанид авчирна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа тухай мэдэгджээ.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж