Хотдог идэх тэмцээнд зургаа дахиа түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Хотдог идэх тэмцээнд зургаа дахиа түрүүлэв

Долдугаар сарын 4-ийг хот-дог идэх тэмцээнгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Жил бүр Кони арлын Натан хотноо “10 минутанд хэн нь их хот-дог идэх вэ?” тэмцээн болдог байна.

Тэмцээнд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун оролцогчид ирсэн гэнэ.

Мөн уг тэмцээнийг дэлхийн томоохон спорт сувгуудын нэг болох ESPN шууд дамжуулжээ.

Энэ жилийн тэмцээнд ялагдашгүй аварга Joey Chestnut 10 минутанд 68 хот-дог идэж, өөрийн зургаа дахь ялалтаа авчээ.

Chestnut нь 2007 оноос хойш жил бүр ялсаар ирсэн ба түүний рекорд нь 68 хот-дог аж.

Энэ жил тэрээр өөрийн амжилтаа эвдэж чадаагүйдээ сэтгэл дундуур байгаа гэдгээ мэдэгджээ.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж