Хөвсгөл аймгийн урлаг спортын наадам ирэх сарын 13-нд Мөрөн хотод болно. Уг урлаг спортын наадамд 24 сумдын багууд долоо хоногийн турш урлаг спортын бүх төрлөөр өрсөлдөх юм. Наадмыг аймгийн засаг даргын тамгын газар, аймгийн нутгийн зөвлөлөөс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд түрүүлсэн сум гурван сая төгрөгийн шагнал хүлээж буй аж.
Д.Идэрмөнх