ОХУ даяар ой хээрийн хэдэн зуун түймэр асч байгаа гэнэ. Тус улсын мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээс үзвэл сүүлийн 24 цагийн дотор гал сөнөөгчид 14 түймрийг цурманд оруулсан байна. ОХУ-ын гал сөнөөгчид одоо ой хээрийг хамарсан 32 гал түймрийг унтраахаар цаг наргүй ажиллаж байгаа аж. ОХУ-ын эрх баригчид гал түймрийн аюул хот суурин газруудад хүрэхгүй гэж мэдэгдсэн байна. Гэвч гал түймрийн утаа ОХУ, Монгол, Казакстаны хил хүрсэн бөгөөд салхины чиглэл хойноос урагш чиглэлтэй байгаа аж. ОХУ-аас ирж буй гал түймрийн утаа Монголын Их нууруудын хотгор, болон Увс нуурын ай сав орчимд харагдаж байгаа талаар “Earth Snapshot” сайтад мэдээлсэн байна.
Н.Энх