
Долдугаар сарын 3-ны байдлаар Брэнт маркийн газрын тосны үнэ 100 ам.доллар/баррель-аас давж үнэ өсчээ. Мөн АНУ-ын WTI маркийн газрын тосны үнэ энэ үед 87 ам.доллар/баррель болсон нь өнгөрсөн тавдугаар сарын сүүл үеэс хойшхи дээд үнэ болсон юм. Үүнтэй зэрэгцэн зэсийн үнэ ч өнгөрсөн тавдугаар сарын дунд үеэс хойшхи хамгийн дээд хэмжээндээ хүрч ханш нь “чангарсан” юм. өсчээ. Долдугаар сарын эхний байдлаар зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 7700 ам.доллар/тонн-д хүрээд байна.