Саналын хуудсыг дахин тоолохыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Саналын хуудсыг дахин тоолохыг шаарджээ

Мексикийн ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Андрес Мануэль Лопес Обрадор бүх саналын хуудсыг дахин тоолохыг шаардлаа гэж Agence France-Presse долдугаар сарын 3-нд мэдээлэв.

Обрадорын сонгуулийн штабын төлөөлөгч хэлснээр Мексикийн Сонгуулийн хороонд бүх саналын хуудсыг дахин тоолох асуулга илгээсэн байна. Нэр дэвшигчийн шаардлагыг хүлээн авбал 143 мянган саналын хайрцгийн хуудсыг тоолох болно.

Мексикийн ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн бүтэн сайн өдөр болж өнгөрсөн ба саналын ихэнхийг урьдчилсан дүнгээр Мексикийн Институцийн хувьсгалт намын (PRI) нэр дэвшигч Энрике Пеньа Ньето (Enrique Peсa Nieto) авчээ. Зүүний хүчнийг төлөөлөгч Андрес Мануэль Лопес Обрадор түүнээс долоон хувиар бага санал авсан байв.

Сонгуулийн албан ёсны дүн хараахан гараагүй байна. Гэсэн ч өнөөгийн ерөнхийлөгч Фелипе Кальдерон ялсанд нь Ньетод баяр хүргэжээ. Обрадор ялагдлаа үл зөвшөөрч сонгууль будлиантай болсон, сонгогчдыг худалдан авсан олон баримт байгаа гэв. 2006 онд Обрадор ерөнхийлөгчийн сонгуульд  0,6 хувиар Фелипе Кальдеронд ялагдахдаа бас л сонгуулийн дүнг зөвшөөрөөгүй юм. Түүний үүсгэсэн заргын улмаас Кальдерон сонгуулиас таван сарын дараа албан тушаалдаа эргэн орж байсан юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж