Медведевийг Кунашир аралд очиход нь ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Ольга Голодец, Алс Дорнодын хязгаарын сайд Виктор Ишаева, Бүс нутгийн хөгжлийн сайд Олег Говорун ба Сахалины захирагч Александр Хорошавин нар дагалдан явсан тухай “Интерфакс” мэдээлэв.
Медведев Өмнөд Сахалинск хотод байхдаа долдугаар сарын 3-нд “Оросын Засгийн газрын гишүүд Курилийн аралд очихыг чухал гэж үзнэ. Өмнө нь бид үүнийг хийж байсан, энэ практикийг шинэ Засгийн газрын бүтэц үргэлжлүүлнэ. Энэ нутаг нь Сахалин мужийнх бөгөөд Оросын газар нутгийн маш чухал хэсэг” гэж мэдэгдсэн байна.
Медведев газар нутгийн маргаантай гэх аралд хоёр дахь удаагаа ийнхүү очлоо. Өмнө нь ерөнхийлөгч байхдаа 2010 оны арваннэгдүгээр сард Кунаширт анхлан очиход нь Японы зүгээс дургүйцэл илэрхийлж байв. Япончууд үүнийг “маш харамсалтай” үйл явдал гэж мэдээлж байсан юм.
Япон Их Курилийн ольтригийн Итуруп ба Кунашир, мөн Бага Курилийн Шикотан ба Хабамайн бүлэг арлуудыг өөрийн нутаг гэдэг ба энэ маргаанаас үүдэн Орос, Япон хоёр дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн энхийн гэрээнд өнөөдөр хүртэл гарын үсгээ зураагүй байгаа юм.