”Шубирад өөр жүжигчин тоглоно”

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

”Шубирад өөр жүжигчин тоглоно”

Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэгтэй өчигдөр болж өнгөрсөн драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн Муза 2010” наадмын үеэр цөөн хором ярилцсан юм.

-Олон улсын театрын баярын мэнд хүргэе!

-Драмын урлагийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг нийт уран бүтээлчдэдээ баярын мэнд хүргэе.

-“Гэгээн муза 2010” наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Энэхүү наадмыг театрын урлагийг дэмжигчид болон нийт уран бүтээлчид жил болгон тэсэн ядан хүлээж байдаг томоохон баяр. Хүн бүрийн сэтгэл зүрхийг догдлуулж байдаг сайхан наадам. Тийм учраас сэтгэл өндөр байна. Хэдийгээр би өнөөдөр нэр дэвшин оролцоогүй ч театрын баяртаа өөрийгөө тодорхой хэмжээгээр бэлтгэн ирлээ.

-Баярын гоёлоо хаанаас сонгосон бэ?

-Би "Урлах эрдэм" загварын товчоотой хамтарч ажилладаг. Миний стиль, имиж тал дээр тэд ажилдаг юм. Тэндээсээ л хувцсаа сонгосон. Харин гоёл чимэглэлдээ  “Swarowskii” брэндийг онцоллоо.

-Таны үсний засалт их өвөрмөц харагдаж байна. Энэ гоёмсог засалтыг хаана хийлгэсэн бэ?

-“Vidal” салоны Хосоо гэж залуу зассан.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Энэ жил уран бүтээлийн олз омог ихтэй байна. “Хайрын домог”, “Шөнө дундын бүжиг” гээд драмын сэтгэл зүйн болон хөгжимт жүжгийн гол дүрд тоглолоо. Энэ маань миний хувьд маш том ололт юм.

-“Шөнө дундын бүжиг”-ийг удахгүй  хөдөө орон нутагт тоглох гэж байгаа гэсэн?

-Тийм ээ. Миний хувьд Улсын драмын эрдмийн театрын данстай уран бүтээлч учраас ажлаа цалгардуулж болохгүй. Тийм учраас миний оронд жүжигчин Цэнгэлжаргал Шубирагын дүр дээр ажиллаж, Эрдэнэт, Дархан, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт хийх тоглолтод оролцоно.

-“Гэгээн Муза” наадмын өмнө  “Соёлын тэргүүний ажилтан” болсон байна лээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сэтгэл маш өндөр байгаа. “Гэгээн Муза” наадмын өмнө миний тоглосон “Үл таних эмэгтэй” киноны  нээлт, “Шөнө дундын бүжиг” жүжгийн үеэр энэ шагналыг хүртсэндээ бүр ч их баяртай байгаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж