Д.Зоригтын айлчлал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Д.Зоригтын айлчлал өндөрлөв

Монгол Улсын Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт тэргүүтэй төлөөлөгчид Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд ноён Д.Нийбэлийн урилгаар энэ сарын 23-27-ны өдрүүдэд ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд  Л.Болд,  УИХ-ын гишүүн, УИХ-дахь Монгол, Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва нар орсон юм. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт тэргүүгэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд  Бундестагийн Герман-Төв Азийн бүлгийн тэргүүн хатагтай Д.Энкелманн, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Д.Нийбель, Холбооны Эдийн засаг, технологийн яамны парламентын ТНБД Ноён Э.Бургбахер, Холбооны ГХЯ-ны ТНБД ноён Петер Аммон нартай тус тус албан ёсны уулзалт хийж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, ялангуяа Монгол-Германы уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцжээ.

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж