
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, УИХ-ын гишүүн, УИХ-дахь Монгол, Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва нар орсон юм. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт тэргүүгэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Бундестагийн Герман-Төв Азийн бүлгийн тэргүүн хатагтай Д.Энкелманн, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Д.Нийбель, Холбооны Эдийн засаг, технологийн яамны парламентын ТНБД Ноён Э.Бургбахер, Холбооны ГХЯ-ны ТНБД ноён Петер Аммон нартай тус тус албан ёсны уулзалт хийж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, ялангуяа Монгол-Германы уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцжээ.